Хаяг

Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг

Холбогдох

+976 88182019

Монгол улс

Монгол нутаг

МОНГОЛ УЛС

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол улсын ДНБ гурав дахин өсч, сургуульд хамрагдалт нэмэгдэн, эх хүүхдийн эндэгдэл эрс буурсан зэрэг олон амжилттайгаар ардчилсан улс болон хөгжлөө. Хөдөө аж ахуй, эрдэс баялгийн арвин нөөц баялагтай, хүн амын боловсролын түвшин улам бүр нэмэгдэж байгаа Монгол улсын урт хугацааны хөгжлийн төлөв гэрэл гэгээтэй байна.

Монгол улс 1991 оны 2-дугаар сард Дэлхийн Банкны гишүүн орон болсон бөгөөд 2021 онд Монгол Улс – Дэлхийн Банкны түншлэлийн 30 жилийн ой тохиосон юм. Олон Улсын Хөгжлийн Ассоциаци нь 1991 оноос хойш Монгол Улсад хөдөөгийн хөгжил, боловсрол, Улаанбаатар хотын хөгжил, уул уурхайн салбарын удирдлагын тогтолцоог сайжруулах, байгаль орчны хамгаалал, бодлого боловсруулах болон бусад чиглэлээр Монгол Улсын хөгжлийг дэмжин ажиллаж ирсэн.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Дэлхийн Банк нь Монгол ​​Улсад 1.6 тэрбум гаруй ам.долларын хөгжлийн санхүүжилт олгоод байна.

img
img
img

17$

GDP

Дотоодын нийт бүтээгдэхүүн

Баруун 4-н аймаг

Аймгуудын дэлгэрэнгүй мэдээлэл

Говь-Алтай аймаг

Увс аймаг

Завхан аймаг

Ховд аймаг

Онцлох мэдээлэл

Судалгаа, эдийн засаг, аймгуудын өрсөлдөх чадвар