Монгол улс

Монгол Улс нь дорнод болон төв Азид орших бүрэн эрхт улс. Хойгуураа Оросын Холбооны Улс, өмнө талаараа БНХАУ-тай хиллэдэг, далайд гарцгүй улс юм. Улсын нийслэл нь Улаанбаатар бөгөөд улс доторх цорын ганц саятан хот юм.

Монгол улс нь 1,564,116 км2 талбай нутаг дэвсгэртэй, 2022 оны байдлаар 3.398 сая гаруй хүн амтай байна. Нийт хүн амын 95 хувийг монгол үндэстэн, 4 гаруй хувийг Казак үндэстэн эзэлдэг.

Өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэр дээр хүн анх суурьшсан цагаас эхлэн нүүдэлчин соёл иргэншил эзэгнэн, Монголын Хүннү, Сяньби, Нирун, Түрэг Уйгур, Кидан улс байгуулагдан оршин тогтнож байв. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулан Евроазийг эзэлсэн эзэнт гүрнийг үүсгэн байгуулжээ. Түүний ач хүү Хубилай хаан Хятадын эх газрыг бүхэлд нь эзэлж, Юань улсыг (1271-1368) байгуулж улсын нийслэлийг Дайду буюу одоогийн Бээжинд шилжүүлсэн байна. Юань улс унасны дараа төрийн нэгдмэл захиргаа суларч монголчууд бие даасан шинжтэй хэд хэдэн хэсэгт хуваагдан орших болсон.

Монгол улс

2300000+

Халх ястан

125000+

Казах үндэстэн

90000+

Дөрвөд ястан

65000+

Баяд ястан

50000+

Буриад ястан

220000+

Бусад

Монгол Улс нь дорнод болон төв Азид орших бүрэн эрхт улс. Хойгуураа Оросын Холбооны Улс, өмнө талаараа БНХАУ-тай хиллэдэг, далайд […]