Увс аймаг нь Монгол улсын баруун хязгаарт Их нууруудын хотгорт оршдог. 69.6 мянган ам дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, аймгийн нийт хилийн урт 1,267 км. Баруун талаараа Баян-Өлгий аймаг, өмнө талаараа Ховд аймаг, зүүн талаараа Завхан аймаг, хойд талаараа ОХУ-тай хиллэдэг. Хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 758.9 метрт буй Увс нуурын түвшин, хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 4,250 метрт өргөгдсөн Цагаан дэглий оргил юм. Далайн түвшнээс 2400-4126 м өндөр мөнх цаст сүрлэг уулс, 9200 ам дөрвөлжин км талбай бүхий элсэн манхантай.
Үзүүлэлт | Эрэмбэ | |
Нутаг дэвсгэрийн хэмжээ (мянган км2) | 69.6 | 13 |
Сумдын тоо | 19 | |
Хүн амын тоо (мянга) | 83.2 | 11 |
ДНБ (оны үнээр, тэрбум төгрөг) | 417.5 | 13 |
Нэг хүнд ногдох ДНБ (оны үнээр, мянган төгрөг) | 5017 | 18 |
Ажилгүйдлийн түвшин (%) | 6.6 | 10 |
Инфляци (%) | 8.2 | 20 |